rsvm7k5hТуулын хурдны зам барихыг дэмжинэ.
— Батсайхан Баяржаргал
Улаанбаатар хотод хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байдалд хүрээд байгаа хамгийн маргаантай “Туулын хурдны зам” төслийн талаар олон нийтийн эргэлзээнд цэг тавихаар TenGer TV Улаанбаатарчуудын дунд хамгийн том “Зөвшилцөх индэр”-ийг засах гэж байна.
2026 оны 4-р сарын 26-ны өдрийн 19:00 цагаас TenGer TV-ийн шууд эфирээр үзэгч та энэхүү индэрийн нэг оролцогч болох боломжтой. Бид цаг үеийн тулгамдсан асуудал, улс орны амин чухал шийдвэрийн хүрээнд бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид, мэргэжилтнүүд болон олон нийтийн оролцоо, мэтгэлцээн, хэлэлцүүлэгт тулгуурласан чөлөөт индэр байх болно.
Студид ирж оролцох, эсвэл асуултаа шууд илгээ.
“Бүгдээрээ хэлэлцэж, бурууг мухарлая!”
Та асуултаа яг одоо илгээж хэлэлцүүлгийн нэг хэсэг болох боломжтой. Манай редакцын баг нийт ирсэн асуултуудаас сонголт хийх бөгөөд таны асуулт сонгогдсон тохиолдолд утас, имэйлээр холбогдож урилга хүргүүлэх болно.
Та бусдын саналыг үнэлж, дэмжиж болно. Олон дэмжлэг авсан санал эфирт хүрэх магадлал өндөр.
rsvm7k5hТуулын хурдны зам барихыг дэмжинэ.
— Батсайхан Баяржаргал
vachvh4cХурдны замын ажлаа нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай. Төсөв хөрөнгийн болон байгаль орчны эргэлзээтэй асуудлаа замын ажлаа саатуулахгүйгээр шийдвэрлээд явах нь зөв.
— Жанчивдорж Сүмбэр
8vsj4u49Туулын хурдны замыг барих хэрэгтэй
— Зулын Мөнхням
vn8xradkТуул гол бол зөвхөн Улаанбаатарт урсдаг гол биш, 5 аймгийн 37 сумыг хамарч урсдаг том гол. Эдгээр сумдуудын иргэдийн саналыг сонссон уу? Хурдны замын нөлөөгөөр голын голдиролд өөрчлөлт орвол тус ай саваар нутаглаж байгаа иргэдийн эрх зөрчигдвөл яах вэ?
— A.Byambadorj
64mzbbfaEne buhniig demjij bainaaa eeltei baihaa
— Nyamnamjil Batnyam
t2rcva9gНэгэнт урьдчилгаагаа өгсөн юм чинь ажилаа дуусгасан нь дээр шүү дээ
— Д.Мөнхсаруул
aaunpfbvМанай орон шиг хуурайшилт өндөртэй газар аль болох туул гол байгаль орчноо хамгаалмаар байна. Гүүр түгжрэлд нөлөөлнө гэж бодохгүй байна. Тиймээс эсэргүүцсэн саналтай байна.
— Batbileg Suvd
pdhdvpbpЭдийн засгийн хувьд үр ашигтай төсөл. Түгжрэлд шатааж байгаа түлш шатахууны үргүй зардлыг хэмнэснээр эдийн засгийн үр ашиг авчирна.
— Ч.Лхагвасүрэн
ezq7rngmTugrel shiidehdehed nemertei
— Нямочир Туяа
xyga2e8vБайгаль орчны мэргэжлийн зөвлөлийн хурлаар орсон он сар хугацаа нь хэзээ вэ? Барилгын ажил эхлэсний дараа үнэлгээ нь батлагдсан байсан. Үнэлгээ хийгдээд дараа нь хурлаар хэзээдээ орчихов?
— Бямбасүрэн
g5jey6twМонгол шиг уудам газар нутагтай улсад маш их ашигтай .
— Ц.Болдбаатар
axk4qegpТэнгэр хэлэлцүүлэг хийгээд сурчихжээ. Гоё!
— Ганзориг Ванчинхүү
ct3tuhe4Лут очир түгжрэлд өнгөрүүлсэн алдагдсан боломжийг төлж чадах уу. Нийслэлийн иргэд.
— Budsed batbold
65gmgv4kТуулын хурны замийг дэмжиж байна санхүү эдийн засаг гэсэн сэдэв дээр санал ухаалаг байна энэ улаанбаатар хотын иргэдийн асуудал учир Данс нээж хандив цуглуулж Туулын хурдны замд нэмэрлэе
— Лйахан Сэргэлэн
n4yh3y37Монгол улсад хэрэгжих Хурдны замын төсөл улсынхаа хууль журмын дагуу хэрэгжих хэрэгтэй, юун гадны стандарт
— Сандагдорж
mr6f5ygjТуул голын замыг дэмжиж байгаа. Бургасыг шилжүүлж болохгүй юу?
— Баатар Сувд-Эрдэнэ
z594bc9wТөслийг дэмжиж байна.
— Ц.Идэш
u8h2anwzТуулын хурдны замыг дэмжихгүй. Байгал эхээ хамгаалъя.
— Дулмаа
6rgdem8yНэг л их гол ус, уул хайрхан, лус савдаг ярьж, хөгжлийн төсөл гацаагчид... Тийм болоод хөгжихгүй байгаам за
— У.Далантай
phh5kag2Зөв шүү зам хэрэгтэй дэмжиж байна гэр бүлээрээ
— Д Батцэнгэл
scbkxmjkТуулын хурдны замыг дэмжиж байна. Цаг алдалгүй хурдан барих хэрэгтэй.
— Ч.Лхагвасүрэн
sbrgqhgnТийшдээ бүгдээрээ хянлатаа тавиад туулын хурдны замыг урагшлуулах хэрэгтэй
— Баяраа
pd2jh4fmХэрвээ бид нар гэр хорооллын нэг айлын 700м2 газрыг 1 тэрбумаар үнэлээд авхад (дундажаар 70-300сая байгаа) 2300 айлын газар буюу 1610км2 буюу Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн багаар бодход 34% ихээр бодход 50% худалдаж авж болхоор ийм их мөнгөөр бид 32км зам барих?
— Purev, Anuujin
c85nktsdТуулын хурдны замыг дэмжиж байна. Бүх төсөв т өртөг ил байхад ямар хүн хулгай хийгээд байхав дээ. 27 он гэхэд ядаж наад замаар чинь яваад дагуул хотууд нь давхар хөгжинө шүү дээ
— Д.Баасанжав
awp82z3kЛут очир гэж айхтар тэмцэгчтэй боллоо шүү. Жагсаал бүр дээр л гарч ирдэг болж. 2028 оны сонгууль айсуй
— ХҮН нам
kcw8zzsdБайгал орчин, амьдрах эрүүл аюулгүй орчинг сүйтгэн байж хөгждөг явдал өнгөрсөн зуунд хоцорсон. Гудамж, зам бол хүнээр жишээ авбал хотын судас юм. Хялгасан судасгүй бол амьд амьтан орших боломжгүй. Хот маань яг тийм үхмэл хот болжээ. Гудамжаа нэмж, төвлөрлийг саармагжуул.
— Д. Баярням
77evq63yАжлыг нь урагшлуулахгүй байсхийгээд ингээд зогсоогоод байвал гэрээнийхээ дагуу алдагдал хүлээх эрсдэлтэй бол одоо хурдан эхлэх хэрэгтэйшдээ
— Болор-Эрдэнэ
hfg72ueuНийслэлийн тал жаахан ач холбогдол өгөөд Мер, Засгийн орлогч хоёр нь ирчихгүй. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг Одбаяр нь л явахын...
— Гомбожавын Гэрэлхүү
tfsvbgjgМега нэртэй луйвраа зогсоо.... Иргэдийн цалин хөлс, тэтгэвэрийг нэмэгдүүл. Сургууль, цэцэрлэгээ барь Хотыг тэлж хөгжүүл.⁉️ ННТГазар ажлаа хий..
— Ц. Өлзийтогтох
k3gfxw8kЭнэ Уянга гэж эмэгтэй Нийслэлийн энэ хэдэн албан хаагчдыг харлуулах гээд ядчих юмаа
— Мичидмаа
fu8etkfkНИТХ-ын төлөөлөгчид хаана байна вэ? Муусайн амьгүй албат нар...
— Нийслэлхүү
2zg8pczaХурдны зам барьсны дараа голын урсгал байдал анхных шиг байх уу?
— Г.Сарнай
yjk2rkk7Дэлхийн эдийн засаг хямралтай нефт бүтээгдэхүүний үнэ өсч байгаа үед ТЭЗҮ дахин боловсруулж трассыг өөрчлөх шаардлагатай
— Г.Золбоо
3c5gs8xd1. Одоо байгаа уулын замыг өргөсггөөд хийж болохоор санагдаж байна. ХАА н уулзварыг туннель хийх замаар. 2. Төв аймгийн замаар явуулах. Өлзийт хорооллыг эмээлттэй холбох 3. Нарны зам дээгүүр хийхгүүлэх хувилбар 4. Гэр хороолол дундуур зүүнээс, баруунаас. 5. Төмөр зам дээгүүр
— Ж.олзбаяр
pcx6y4deМонгол компаниудаа тендертээ дэмжиж илүү оруулдаг болмоор юм
— Марал-Од
9k77zj4jМонгол компани замын тендерт ороод ч барахгүй шдээ. Яаж зам гүүрээрээ тэргүүлдэг хятад компаниудтай өрсөлдөх юм бэ? Монголчууд зам тавина гэж яадаг билээ? Идэж уугаал таарна.
— Монгол Ялна
ue9xcqq913 онд 1.3хан км зам тавихад нь усанд нөлөөлнө гэж болиулчихаад одоо 9.9км дээр зүгээрээ яах чгүй гээд байгааг маш их гайхаж шууд мөнгөний төлөө усаа ширгээсэн хордуулсан ч хамаагүй гэж байна гэж ойлгогдож байна. Энэ талаар хэлээч 13 онд юу болов
— Н.Долгоржав
rc8npb3eУБ жижиг хот, хамгийн ашигтай шийдэл бол дугуйн замын сүлжээ бий болгох: эдийн засаг талаасаа ч, иргэдийн эрүүл мэнд талаас ч, байгал эколог, утаа багасч агаар цэвэрших талаас ч боломжийн санагдаж байна
— Naraa
kgf6fv8cамерикууд сар руу аполлогийн дүү хөлөг нисгэж байхад бид энд зам, гол гэсэн хэрүүл хийгээд...
— Сэм Авга
rrgve643Эсэргүүцэж буй талд судалгаа алгаа дандаа худал мэдээлэл түгээж байна ядаж инженер хүмүүс оролцуулаачээ дандаа сонгууль мөрөөдсөн хүмүүс байна шүүдээ,
— Э.Осор
mp3yy9t7Хотын тал яагаад сэлгээ хийхгүй дөрвүүлээ л байгаад байна даа? Багийн лидер нь яасан бэ? Нянбаа одоо шийдвэрлэх үед орж ирэхгүй юм уу айн?
— Түвшинхүү
gcdwktse2 талаасаа хэрэлдээд байх юм энэ чинь мэтгэлцээн шүү дуракуудаа
— Д.Элбэгбаяр
xby6qjnjSain heleltsuuleg bolj bn hen ni zuv batalj chadhiig haraad suuj bn
— Tserennyam
hfshaykaХөтлөгчид: “Save Tuul”. - ханд зөвхөн эрүүл мэтгэлцээнээ хийхийг шаардаж байна. Бусдыг доромжлох,гүтгэх ,хугацаанаасаа хэтэрч хэрүүл болгох улс төрийн өнгө аястай ярилцахаа зогсолхыг шаардана уу!?
— Галсанцэрэн.Ганпүрэв
v67tf2h5Туулын хурдны зам: 1-рт түгжрэлийн шийдэл мөн, 2-рт байгаль орчинд маш бага нөлөөтэй, 3-рт эдийн засагт маш их эерэг нөлөөтэй.
— Б.Бат-Өлзий
39bj4sxwДэмжиж байна. Байгаль экологийн хяналт сайн тавиад хийх хэрэгтэй
— D gantulga
bgyx7wtqУс бол хөгжлийн хамгийн гол асуудал. Бид УС бүтээдэггүй. УБ-н цаг уур, орчныг бүрдүүлж буй экологийн гол зангилаа Туул голын амин татмаар 32км зам бариад бид УСгүй болбол эргээд ус олж авах өртгийг бид дийлэхгүй. Ийм шийдвэр гаргахын тулд олон судалгаа, симуляци хэрэгтэй.
— Т.Пүрэвхатан
ubwsu22dБүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг дээ
— Дөрвөд ганбаа
6p7xas2yХАТАН ТУУЛ ГОЛОО хамгаалж үгүй гэж хэлэе.
— Б.Сайхангэрэл
stmxcjfsЯг яаж түгжрэл бууруулах гээд байнаа? Тайлбар??? Хотын түгжрэл зүүнээс баруун, Баруунаас зүүн тууш замдаа түгжирдэггүй юмаа! хойноосоо урагшаа, Урдаасаа хойшоо л түгжирдэг юм!!!
— batkhuyag batjargal
Оролцогчдын жагсаалт тун удахгүй ...
Шууд эфир TengerTV-ийн суваг болон YouTube-ээр дамжуулагдана.
Студийн үзэгчээр оролцохыг хүсвэл дээрх хүсэлтийн маягтаар мэдүүлнэ үү.